"Бид ирээдүйн хөрөнгө оруулагчид" тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
ШУТИС-ийн Бизнес Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль, Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороотой хамтарсан ШУТИС-ийн Бизнес Удирдлага, Хүмүүнлэгийн Сургуулийн санхүү менежментийн мэргэжлээр сурч буй оюутнуудын дунд зохион байгуулдаг “Бид ирээдүйн хөрөнгө оруулагчид” тэмцээн 23 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээний шүүгчдээр ШУТИС-БУХС-ийн Бизнес Удирдлагын салбарын Док.,проф. Б. Энхтуяа, Докторант Д. Баярмаа, Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл оролцсон юм. Ивээн тэтгэгч байгууллагаар Монголын Цогц Сургалт Хөгжлийн Академи оролцож 5 сая төгрөгний тэтгэлэг олгосон байна. Тэмцээний тэргүүн байрыг “Баярлалаа” баг, удаах байрыг “Тогтмол өсөлт” баг, гурав дугаар байранд “Юуны төлөө” баг шалгарч зохион байгуулагч, ивээн тэтгэгч байгууллагуудын шагналаар шагнагдлаа. Оюутан залуусын сурах, шинийг эрэлхийлэх үйл ажиллагааг идэвхтэй дэмжин ажиллаж буй Монголын Цогц Сургалт Хөгжлийн Академийн талаар товч танилцуулъя. Монгол улсынхаа ирээдүй болсон хүүхэд багачуудын амьдралын баталгааг хангах цогц мэдлэгийг, цогц сургалтаар чанарын өндөр түвшинд хүргэх, суралцах чин хүсэл сонирхолтой, нийгмийн идэвхи сайтай боловч эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас суралцах боломжгүй, өөрийгөө хөгжүүлж чадахгүй байгаа хүүхдүүдэд болон аливаа уралдаан тэмцээнд амжилт гаргаж буй шинэ боловсон хүчин болсон оюутан залуучуудаа дэмжиж мэдлэг дээр нь мэдлэг нэмсэн олон үйл ажиллагаа зохион байгуулж, тэтгэлэгт гардуулдаг юм байна. Тус академи нь сургалт, судалгаа, боловсрол зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, чадварлаг хамт олон, тохилог сургалтын орчиныг бүрдүүлэн ажиллаж байна. Эх сурвалж: Голмэдээ.мн