Герман хэлийг анх удаа сурч байгаа, эсвэл бага зэрэг сурч байсан сурагчдад зориулагдсан сургалт юм. Герман цагаан толгой, авиа зүй, үгийн өргөлт, үг холбох, энгийн аялгуудад суралцаж англиар уншиж бичиж сурахын хамт өргөн хэрэглээний үг хэллэг, өгүүлбэр бүхий удаан ойлгомжтой яриаг ойлгож харилцаж чаддаг болно. Герман хэлний энгийн дүрмүүдийг бодит амьдрал дээр хэрэглэж сурна. Товчхондоо англи хэлийг амьдрал, ажил дээрээ хэрэглэх итгэл үнэмшилтэй болж илүү их сурч мэдэх эхлэл суурь тавигдана.
|
Герман хэлний үсгийн цагаан толгой, авиа зүйн цагаан толгой, Монгол хүнд дасал бус, төвөгтэй хэлэгддэг авиа, үгийн өргөлт, үг холбох, энгийн өгүүлбэрийн аялга зэрэгт суралцаж англи хэлээр уншиж бичиж сурна. Хялбар үгтэй энгийн өгүүлбэр бүхий мэдээ, мэдээллийг уншиж ойлгох чадвартай болно.
|
Өдөр тутмын өргөн хэрэглээний үг хэллэг чөлөөтэй хэрэглэдэг, ойлгодог, өөрийнхөө талаар болон тодорхой сэдэвийн хүрээнд дэх удаан ойлгомжтой яриаг ойлгож харилцаж чаддаг болно. Мөн ажлын байран дээрх болон амьдралд байнга тохиолдох сэдвээр тодорхой хэмжээнд харилцан ярилцаж сурна.
|
Тоо, улс орон, мэргэжил, хувийн мэдээлэл, зан төлөв, гадаад төрх, гэр бүл, анги, сургууль, номын сан, цаг агаар, улирал, сар, цаг, баяр ёслол, газар орон, хувцас, өнгө, үнэ, өдрийн дэглэм, гариг, хоол хүнс гэх мэт өргөн хэрэглээний үг хэллэгийг зурагт толь бичиг хэрэглэн сурахаас гадна үзсэн дүрэмтэй холбон идэвхитэй хэрэглэдэг болно.
|
Богинохон хялбархан үг хэллэгтэй энгийн өгүүлбэр бүхий ил захидал бичиж хувийн мэдээлэл, анкет бөглөх зэрэг бодnт амьдрал дээр англи хэлний мэдлэгээ хэрэглэн энгийн бичвэр бичих чадвартай болно.
|
Төлөөний үг, нэр үгийн олон тоо, ганц тоо, тоологдох болон эс тоологдох нэр үг, өргөн хэрэглэгддэг үйл үгс, угтлага үг, энгийн цаг зэрэг Герман хэлний анхан шатны дүрмийг шинэ аргачилалын дагуу дүрмийн хэрэглээ, үгсийн сантай холбон сурж ярих бичихдээ хэрэглэж сурна.
|
Үргэлжлэх хугацаа: 45 хоног
- Ганцаарчилсан сургалт... 288,000 төг - Гэрээр заах сургалт... 30,000 төг /1 удаагийн хичээл 120 минут үргэлжлэнэ. 7 хоногт хэдэн удаа орохоос шалтгаалан төлбөрийн дүнг тооцно. Төлбөрийг хамгийн багадаа 1 сараар төлнө. Хэт хол байршилтай бол 2 талын унааны төлбөр нэмж төлнө./ |
|